Хяналтын 49 постод 630 алба хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-16 12:25:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 49 цэгт мэргэжлийн анги, байгууллагын 630 алба хаагч, ажилтан 112 тээврийн хэрэгсэлтэйгээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. 


Тэд Монгол Улсын Засгийн газрын тогтоол,Улсын Онцгой комиссын даргын тушаалаар улсын хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шүлжүүлсэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэж байна.

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шүлжүүлсэн нийслэл, аймаг, сумаас гарах, орох хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. 

Иймд иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хууль хяналтын байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас сануулсан юм. 


Холбоотой мэдээ