Хураасан үр тариа 3300, төмс 50100 тонноор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-13 15:51:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар үр тариа 393.9, төмс 239.3, хүнсний ногоо 111.9 мянган тонныг тус тус хураагаад байгаа талаар ҮСХ-ноос мэдээллээ. 

Мөн 969.900 тонн хадлан, 30600 тонн гар тэжээл, 3200 тонн дарш бэлтгээд байна. Хураасан үр тарианы хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3300, төмс 50100, хүнсний ногоо 20800 тонноор нэмэгдсэн дүнтэй байна. Харин хадлан, гар тэжээл, даршны хэмжээ 2-22 мянгаар буурчээ. Үр тариа, төмс, хүнсний ногооны дийлэнхийг Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Ховд аймгаас бэлтгээд байна. Ургац хураалтын нэгдсэн дүнг ХХААХҮЯ-наас эцэслэн гаргах юм. 


Гэрэл зургийг Т.Чимгээ



Холбоотой мэдээ