Жоржиа муж улсад саналыг гараар тоолохоо мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-12 11:30:20

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Саналын хуудсуудыг гараар тоолох боломжтой хэмээн гол муж улсуудын нэг Жоржиагийн сонгуулийн хорооны дарга Брэд Раффенспергер мэдэгджээ.


Тус мужид 5 сая орчим хүн санал өгсөн бөгөөд нэр дэвшигч Жозеф Байден, Дональд Трамп нарын саналын зөрүү бага байгаа юм.


Үүнтэй холбогдуулан Брэд Раффенспергер мэдэгдэхдээ, саналын зөрүү ялимгүй бага байгаа учир саналын хуудсуудыг гараар дахин тоолох шаардлагатай гэжээ.


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон билээ. Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тооцоолсноор, Жозеф Байден сонгуульд ялалт байгуулсан бол Дональд Трампын штаб сонгуулийн дүнг маргаантай гэж үзэж байгаа юм. 

Холбоотой мэдээ