МҮОХ-ноос зөвлөмж сэрэмжлүүлэг гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад “КОВИД-19” цар тахал гарч, онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотой Улсын онцгой комиссоос Улаанбаатар хотод 3 хоногийн /XI.11-14-ний өдрүүдэд/ хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.
Монголын үндэсний олимпийн хороо нь хөл хорионы хугацаанд биеийн тамир спортын салбарынхан, нийт тамирчид, дасгалжуулагч нарт хандан УОК-ийн гаргасан албан шийдвэрийг ягштал биелүүлж, амны хаалтаа зүүж, гараа сайтар угаан, олон нийтийн газар очихгүй, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Түүнчлэн МҮОХ нь УОК-ийн
цаашдын шийдвэрийг хүлээн, XI сард зохиохоор төлөвлөсөн хурал, зөвлөгөөн,
семинар, сургалт, уулзалт, тэмцээн уралдааныг зохион байгуулах эсэхээ жич
мэдэгдэх болно. 
“Covid-19” халдварын эсрэг спортынхон хамтдаа
тэмцье! хэмээн Монголын үндэсний олимпийн хорооноос мэдэгдлээ.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    