Москвад коронавирусний улмаас шинээр хязгаарлалт тогтоожээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-11-11 10:26:28

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын нийслэл Москва хотод “COVID-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан нэмэлт хязгаарлалт тогтоож буйг хотын дарга дарга Сергей Собянин мэдээллээ. 


Хязгаарлалтыг 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаатай тогтоосон байна.


  • Pесторан, кафе, бааранд 23:00-6:00 цагийн хооронд үйлчлүүлэгчдэд үйлчлэхгүй. Энэ журам хүргэлтийн үйлчилгээнд хамаарахгүй байна.
  • Их, дээд сургуулийн оюутнуудыг зайны сургалтад шилжүүлнэ. Оюутнуудын тээврийн хэрэгслээр зорчих картыг түр хугацаагаар хааж, гэрийн дэглэм баримтлахыг зөвлөв.
  • Театр, кино театр, концертын танхимуудын нийт суудлын дээд хязгаарыг 25 хувь болгон бууруулсан байна.
  • Спортын арга хэмжээнд үзэгчдийг үргэлжлүүлэн оруулах боловч зохион байгуулагчид Москвагийн Спортын газар болон нийслэл хотын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газартай үйл ажиллагаагаа зөвшилцөх ёстой.
  • Соёл, зугаа цэнгэл, боловсролын арга хэмжээг түр хугацаагаар зогсооно. Гэхдээ гүйцэтгэх эрх мэдэл бүхий байгууллагуудын албан ёсны арга хэмжээнд хамаарахгүй.
  • Хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэх болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож байна. Хүүхдэд зориулсан үйл ажиллагааг ил задгай талбайд зохион байгуулж болно.
  • Иргэдэд үйлчилж буй бүх байгууллагад бүртгэлийн систем ашиглахыг мөн зөвлөв.

Москва хот коронавирусний халдварын тохиолдлын тоогоор улсдаа нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Тус хотод 481 068 хүн халдвар авч, 5902 нас барсан тохиолдол бүртгэгдсэн бол 346889 хүн эдгэрчээ.


Эдгээр арга  хэмжээ нь олон мянган хүний амь насыг аварна гэж Москва хотын дарга хэлсэн байна.


Холбоотой мэдээ