”Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-09 13:02:26

Төв /МОНЦАМЭ/. “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдаанд оролцсон байгууллага, хамт олон, үйлдвэрлэл эрхлэгчдээс шилдгүүдээ тодрууллаа. 

Тус үзэсгэлэн худалдаанд 24 сумын 180 гаруй баялаг бүтээгчид 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулсан бөгөөд  2005 оноос эхлэн 16 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.

Ийнхүү үзэсгэлэн худалдаагаар аймгийнхаа эдийн засгийн өсөлтийг ханган дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, мөнгөний гадагш урсгалыг багасган эдийн засаг, үйлдвэрлэлийг тэлэх, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх зэрэг таатай орчин бүрдүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцсон дараах байгууллага, хамт олон, үйлдвэрлэл эрхлэгчид шилдгээр тодорлоо.

Үүнд:

- “Шилдэг сум”-аар Алтанбулаг сумын ЗДТГ-ын хамт олон

- “Шилдэг хоршоо”-оор Батсүмбэр сумын “Сөгнөгөрийн хишиг” хоршооны хамт олон 

- “Экологийн цэвэр органик бүтээгдэхүүн”-ээр Эрдэнэ сумын “Монпеллетс” ХХК-ийн “Хонины ноосон бордоо” 

- “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баянчандмань сумын “Баянбараат оргил” ХХК-ийн талх нарийн боов 

- “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баянчандмань сумын “Чандмань Оргил трейд” ХХК-ийн “Шүүдэр” брэндийн салфетик

- “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баян-Өнжүүл сумын Ш.Жамьянмядагийн үйлдвэрлэсэн Арьсан эдлэл, зүү ороосон бүтээгдэхүүн” 

- “Мөнгөн богц”-оор Жаргалант сумын “Голден Арвай” ХХК-ийн “Арвайн гурил” шалгарлаа. 

Мөн аймгийн эдийн засгийн өсөлтийг ханган дотоодын үйлдвэрлэлийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлж мөнгөний гадагш урсгалыг багасган үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа:

- Зуунмод сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Д.Билгүүн

- Баянхангай сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Э.Рэнцэндорж

- Эрдэнэ сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч З.Лодой

- Баянжаргалан сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Б.Тунгалаг-Эрдэнэ нарыг шалгарууллаа. 


“Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн”-ээр:  

- Алтанбулаг сумын “Үйлчин бүлэг”-ийн үйлдвэрлэсэн цэмбэн гутал

- Баянцогт сумын “Гранд Пиглет” компанийн үйлдвэрлэсэн гахайн мах, махан бүтээгдэхүүн

- Борнуур сумын Халиун буга ойн нөхөрлөлийн Г.Тогмидын үйлдвэрлэсэн” Эвтэй 4 амьтан” бүтээл шилдгээр тодорч Алтан медаль хүртлээ. 

Холбоотой мэдээ