Иргэдэд угаарын хийгээс урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-06 22:19:04

Завхан/МОНЦАМЭ/. "Яндангаа хөөлье" аяны хүрээнд тус аймагт усан халаалтын зуухны тооллого хийгджээ.

Аймгийн хэмжээнд 128 аж ахуй нэгж байгууллага 11-100 кВт-ын хүчин чадалтай усан халаалтын зуух ашиглаж нийт 8203.4 тонн нүүрс зарцуулж байна. Харин эдгээр зуухнууд нь 7238.2м3 мод зарцуулж дулаан үйлдвэрлэсэн байна.

Мөн аймгийн хэмжээнд 30 зуух  101-4200 кВт хүчин чадалтай зуух ашиглаж байна. Жилд эдгээр зуухнууд нийт 24394 тонн нүүрс зарцуулан дулаан үйлдвэрлэсэн байна. "Яндангаа хөөлье" аяны хүрээнд дээрх зуухнуудын тооллого судалгааг хийсэн байгаа.

Энэ судалгаа тооллогод ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уурын болон усан халаалтын зуух. Технологийн зориулалттай уур үйлдвэрлэдэг зуух. Төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн усан халаалтын зуух, барилгын болон томоохон үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдаж байгаа зуухнууд хамрагдаж орсон байна.

Өнөөдрийн байдлаар дээрх газруудад мэргэжлийн зааварчилгаа, мэдээллийг хүргээд байгаа. Улиастайд агаарын бохирдол хэвийн хэмжээнд байгаа хэдий ч агаарын бохирдлыг бууруулахад уурын зуухуудыг шинэчилж, усан технологи руу шилжих нь зүйтэй юм.

"Яндангаа хөөлье" аян нь сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилготой юм. Аяны хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сурталчилгаа, мэдээллийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийж байгаа. Галлагааны улирлын ид үед ялангуяа айл өрх, иргэдэд хүргэх мэдээллийн ажлуудыг эрчимтэй хийж байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэл өглөө.

 

Холбоотой мэдээ