Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгаас 40 мянган тонн мах бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-11-05 16:49:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гэсэн 6 аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байдалтай байна. Тиймээс дээрх аймгуудаас 40 мянган тонн мах бэлтгэж экспортлохоор УОК-оос шийдвэрлэлээ.

Тодруулбал, дээрх 6 аймгийн малчдын амьжиргааг хамгаалан дэмжиж, тогтвортой байлгах үүднээс Засгийн газраас дулааны аргаар боловсруулсан 40 мянган тонн махыг кг тутамд 4800-5200 мянган төгрөгөөр тооцон худалдан авч, экспортод гаргахаар төлөвлөжээ. 

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар хэлэхдээ, "Улсын хэмжээнд эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээт малын тоо толгойг гаргаж, худалдахаар зохицуулж буйг мэдээллээ. Экспортыг дэмжиж, онд орохооргүй, тарга тэвээр сайн аваагүй малын тоо толгойг гаргахаар ажиллаж буй аж. Манай улс энэ онд 57 мянган тоо толгой малыг экспортод гаргахаар төлөвлөсөн. Өвөлжилтийн байдлыг харгалзан нэмж 40 мянган тонн бог малын мах бэлтгэхээр ХХААҮЯ төлөвлөжээ.

Тус яамны мэдээллээр 75 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. 


Холбоотой мэдээ