Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг биелүүлээгүй иргэдэд хатуу хариуцлага тооцно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ 
                                                                    Хэнтий /МОНЦАМЭ/ Коронавируст халдвар (Ковид-19)-ын тохиолдол хүн амын дунд бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК-оос гарсан шийдвэрийн дагуу Хэнтий аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1. Сургууль, цэцэрлэг, олон нийтийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж гурав хоногийн хугацаанд зогсоох /Худалдааны төвийн үйл ажиллагаа хэвийн явагдана/
2. Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг гурав хоног хориглох
3. Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөнийг хязгаарлах /Улаанбаатар хот руу явах болон сум хоорондын хөдөлгөөнийг  хязгаарлахгүй/
4. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудыг амны хаалт зүүх, амны хаалттай иргэдэд үйлчлэх. /Биелүүлээгүй тохиолдолд хатуу хариуцлага тооцно/
5. Бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор хөөрөгдүүлсэн ААН-д хуулийн хариуцлага хүлээлгэх  гэсэн шийдвэрүүд гарсан байна.
Мөн мэргэжлийн байгууллагууд хамтран 11 дүгээр сарын 8-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу  ирсэн зорчигчдын судалгааг гаргахаар ажиллаж байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    