"Ганцын гарам"-ын гүүр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-04 11:13:37
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт голын “Ганцын гарам” зориулалтын стандарт гүүрийг улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад орууллаа.
Тус гүүр нь 90.3 метрийн урттай, 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа 680 метрийн далантай, зургаан тулгууртай төмөр бетон гүүр бөгөөд улсын төсвийн 3.29 тэрбум төгрөгийн төсвөөр нэг жилийн хугацаанд “Их Богд Зам” ХХК чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.
Хангайн сумын иргэдийн олонтаа гаргасан санал хүсэлтийг үндэслэн зардлыг 2019 оны улсын төсөвт суулган, орон нутгийн ААН тус төслийг хариуцан чанарын өндөр түвшинд, шуурхай хийж гүйцэтгэсэн байна.
Ийнхүү хангайн сумын болоод "Ганцын гарам"-аар дамжин өнгөрдөг олон мянган иргэд үер ус, цас бороонд боогдох эрсдэлгүй, цаг хугацаа алдалгүй, баталгаатай зам гүүрээр зорчих боломж бүрдлээ.
Холбоотой мэдээ