Орхон аймгийн хэмжээнд 1172 зэвсэг бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-04 12:41:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар 2020 оны 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Иймд иргэд гар дээрх галт зэвсгээ Цагдаагийн газарт яаралтай бүртгүүлэх ёстойг тус байгууллагаас санууллаа. Хэрэв галт зэвсэг бүртгэлгүй байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 40 мянга, аж ахуйн нэгжийг 400 мянган төгрөгөөр торгох гэнэ.

Галт зэвсгийн тоо байнгын хөдөлгөөнтэй байдаг бөгөөд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 1172 зэвсэг бүртгэгджээ. Иргэд ихэвчлэн ангийн зориулалттай галт зэвсэг эзэмшдэг байна. Хэрэв тухайн галт зэвсгээр санаатай болон санамсаргүй байдлаар хэрэг үйлдсэн бол Эрүүгийн тухай хуулиар шийдвэрлэдэг байна.

Холбоотой мэдээ