Архангай аймгийн Засаг даргад Д.Золжаргалыг нэр дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-03 22:31:02

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан МАН-ын бүлгээс авсан 30 минутын завсарлагаа дууссанаар үргэлжилсэн. Аймгийн Засаг даргад АН-аас Дондогдоржийн Золжаргалын нэрийг дэвшүүлсэн. Харин МАН-аас Д.Золжаргалтай өрсөлдүүлэх хүний нэрийг дэвшүүлээгүй. Хуулийн дагуу нэг хүн нэр дэвшиж байгаа учраас ил санал хурааж, 39 төлөөлөгчийн 22 төлөөлөгчийн буюу 56.4 хувийн саналаар Архангай аймгийн Ардчилсан намын дарга Дондогдоржийн Золжаргалыг дэмжиж, Засаг даргад томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх тогтоолыг баталлаа.

Аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Ч.Мөнхбат, МАН-ын даргаар төлөөлөгч Б.Цэрэннадмид ажиллана.

 

Холбоотой мэдээ