Валют худалдан авах санал ирээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-29 18:39:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар өнөөдөр арилжааны банкууд валют худалдан авах санал ирүүлээгүй байна. 

Өмнөх удаагийн буюу энэ сарын 27-ны өдрийн дуудлага худалдаанд мөн санал ирүүлээгүй юм. Хамгийн сүүлд энэ сарын 22-нд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 22 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээр Төв банк 12 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. 

Ялгаатай ханшаар хийх арилжаа гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг байна. Харин нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг байна. 

Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны албан ханш өнөөдөр 2852.71  төгрөг байна.


Холбоотой мэдээ