Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын баг хуралдав

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-10-22 22:41:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын баг хуралдлаа.
Уг хуралдаанаар аймаг сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай бүсэд мал оруулж өвөлжүүлэх асуудлыг БОАЖЯ-аар шийдвэрлүүлэх, нөөцийн мах бэлтгэх, хилийн зурваст худаг гаргах, улсын нөөцийн өвс тэжээлийн үнийг бууруулах ажлыг хэлэлцэж яаралтай шийдвэрлэж ажиллахаар боллоо.
Аймаг сумын аюулгүйн нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээл нөөцлөх ба малчид иргэдийн оролцоотойгоор 12,7 тонн өвс 4,2 тонн гар тэжээл бэлтгэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд аймгийн аюулгүйн нөөцөд 190 тонн өвс, 50 тонн тэжээл татаж авахаар ажиллаж байгаа аж. Аймгийн хэмжээнд бэлчээрийн 20 хувь өвстэй, 40 хувь тааруу, 40 хувь маш муу байна.
Холбоотой мэдээ