Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 09:31:53

Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт төрийн байгууллагууд нэгдсэн журмаар энэ сарын 26-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй энэхүү “Нээлттэй хаалганы өдөр”-өөр төрийн үйлчилгээ үзүүлдэг хаалга болгон иргэдийн өмнө нээлттэй байх ба иргэд хүссэн үйлчилгээ, хэрэгцээт мэдээллээ авах бүрэн боломжтой бөгөөд тус арга хэмжээ аймгийн 18 сум, 5 тосгонд нэгэн зэрэг явагдах ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг
 

 

Холбоотой мэдээ