Р.Баатархүү нарт холбогдох шүүх хурал ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-21 18:12:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Р.Баатархүү нарын 30 хүнд холбогдох шүүх хуралдааныг ирэх сарын 11-нийг хүртэл хойшлууллаа.

Жастын Ш.Батхүү нарын болон Лью Ти Хуа нарын шүүх хуралдаанд оролцож буй тул “шүүх хуралдаан давхацсан” үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгч нар нь гаргасан байна.

Ховд аймгийн Цэцэг суманд байдаг “Цагаан эрэг” гэх тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээх ажил хийх нэрийдлээр “Өгөөжтэй Өв” ХХК-ийн эрхийг ашиглаж, хууль бусаар гянтболд /вольфром/ олборлож, зарим эрх бүхий албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт Р.Баатархүү нарын 30 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

НПГ-аас тус хэрэгт холбогдох хуулийг үндэслэж, яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ оны наймдугаар сарын 14-нд хүлээлгэн өгсөн байна. Яллагдагч нарыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр есдүгээр сарын 14-нд шүүхэд шилжүүлсэн юм.

 

Холбоотой мэдээ