Улаан буудайн цавуулаг 26,3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-21 15:52:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ намрын ургацын чанарыг шалгажээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган салбар 2635,7 тонн хүнсний улаанбуудай хүлээн авснаас 1-р ангилалд 625,6, 2-р ангилалд 468,8, 3-р ангилалд 970,0, 4-р ангилалд 575,4 тонн нь тэнцэж байна. Хүнсний улаанбуудайн чанарын үзүүлэлтийн дундаж нь чийг 15,4, тарианы хольц 6,10, гадны хольц 1,38, цавуулаг 26,3 хувьтай байна гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Энэ намрын үр тарианы чанар дундаж хэмжээнд байгаа аж.

Буудайн чийглэг I, II ангиллын буудайд 14.5, харин III, IV ангиллын буудайд 15.0, гадны хольцын хэмжээ 2.0, тарианы хольцын хэмжээ 5.0 хувиас ихгүй байхаар стандартад заасан байна.

Холбоотой мэдээ