Аймгийн тариалангийн талбай нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-20 12:04:45

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн газар тариалангийн эргэлтийн талбай 2017 онд 16136 га байсан бол 2020 онд 23022 га талбай болж нэмэгдсэн байна.

2019 онд 11178,7 га талбайд тариалалт хийж, 17178,7 тн ургац хураан авч, 2020 онд 12304 га талбайд тариалалт хийжээ. Хөрс боловсруулалт, хаврын тариалалт, намрын ургац хураалтад тэн эндэншүүлэлт буюу химийн аргаар боловсруулсан уриншийг нийт уриншлах талбайн 90 гаруй хувьд нэвтрүүлээд байна.

Аймгийн хэмжээнд тариалалтыг өнгөрсөн оныхтой зэрэгцүүлэхэд үр тариа 8.0 хувиар, төмс 4.8 хувиар буурч харин хүнсний ногоо 1.6 хувиар,  техникийн ургамал 38.6 хувиар, тэжээлийн ургамал 2.7 дахин их тариалсан байна.

Холбоотой мэдээ