Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-18 09:31:55

БАКУ. /report.az/. Армени, Азербайжан Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд 10 дугаар сарын 18-ны 00:00 цагаас хүмүүнлэгийн түр эвлэрэл тогтоох тухай тохиролцжээ.


ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн даргалагч орнуудыг төлөөлсөн Франц, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний, 10 дугаар сарын 5-ны болон Москвагийн 10 дугаар сарын 10-ны  мэдэгдлийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан тухай мэдэгдэлд дурдсан байна. 


Уулын Карабах дахь нөхцөл байдал 9 дүгээр сарын 27-нд хурцдаж, маргаантай нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа эхэлсэн юм. Армени, Азербайжан дайны байдал зарлаж, дайчилгаа явуулсан билээ. Хоёр тал хоёул хүний амь эрсдэж, энгийн иргэд шархадсан тухай мэдэгдсэн юм. Оросын санаачилгаар Армени, Азербайжан 10 дугаар сарын 10-наас гал зогсоох тохиролцоонд хүрсэн хэдий ч хожим нь талууд гал зогсоох дэглэмийг зөрчжээ. 

Холбоотой мэдээ