Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-10-18 09:12:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2020 оны 10 дугаар сарын 18- 22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Энэ сарын 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.


Холбоотой мэдээ