Сэлэнгэ суманд нэмэлт санал хураалт болно

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-10-17 14:11:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн дүнг албан ёсоор мэдээллээ.

Аймгийн ИТХ-ын 33 мандатаас АН 19 суудал авч ялалт байгуулсан юм. МАН 13, бие даагчийн төлөөллөөс нэг нэр дэвшигч ИТХ-д суух болсон байна. Сумын ИТХ-д АН Баян-Агт, Булган, Бугат, Бүрэхангай, Могод, Орхон, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр зэрэг 10 суманд ялалт байгууллаа. Харин МАН Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Сайхан, Хишиг-Өндөр зэрэг зургаан суманд эрх барих боломжтой болоод байгаа юм. Сумын ИТХ-ын 340 мандатаас АН 183, МАН 153, МАХН хоёр, бие даагч нэг суудал аваад байна. Нэр дэвшигчдийн төлөө өгсөн санал тэнцсэн Сэлэнгэ сумын 1-р багт нэмэлт санал хураалт болно гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ