Орон нутагт нөөцийн агуулахаар хангах, борлуулалтын цэг байгуулна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-16 16:03:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн нөөцөд 900 тн өвс, тэжээл бэлтгэхээр гэрээ хийжээ. Мөн “Милл хаус” гурил тэжээлийн үйлдвэртэй гэрээ байгуулан, орон нутагт нөөцийн агуулахаар хангах, борлуулалтын цэг байгуулахаар ажиллаж байна.

Мөн малчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан 15.9 тн өвс, 3 тн сүрэл, 70.0 тн үйлдвэрийн тэжээл, 4.8 тн гар тэжээл, 0.5 тн дарш, ногоон тэжээл бэлтгэжээ.

Энэ онд аймгийн хэмжээд 17 сум 292.7 га-д ногоон тэжээл тариалсан бол 6 сумын 23.7 га-д тэжээл алджээ. 11 сум 269 га талбайгаас хураан авалт хийхээс 97 га талбайгаас 315 тн ургац хураагаад байна.

Холбоотой мэдээ