Баянхонгор аймгийн ИТХ-д МАН 22, АН 19 суудал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-16 15:54:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 56365 сонгогч бүртгэгдсэнээс 37888 сонгогч саналаа өгчээ. Энэ нь нийт сонгогчийн 67.2 хувь бөгөөд саналаа өгсөн иргэдийн 70 шахам хувь нь 26-55 насныхан байна.

Санал хураалтын дүнгээр Баянхонгор аймгийн ИТХ-ын 41 мандатын 22 суудлыг Монгол Ардын Нам, 19 суудлыг Ардчилсан намаас нэр дэвшигчид авсан бол 13 суманд Монгол Ардын Нам, долоон суманд Ардчилсан нам ялалт байгуулсан байна.

Сонгуулийн ирцийн тухайд Баянхонгор аймгийн Галуут сумын сонгогчдын 78.92 хувь нь саналаа өгч, аймгийн хэмжээнд ирцээр тэргүүлсэн бол аймгийн төв буюу Баянхонгор сумын сонгогчдын 59.90 хувь нь саналаа өгч ирц султай байжээ. Бусад сумын сонгогчид 63-76 хувийн ирцтэйгээр орон нутгийн сонгуульд саналаа өгсөн байна.

Холбоотой мэдээ