Ундны усанд эрүүл ахуйн шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-15 15:11:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/69 тоот удирдамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баянхонгор сумын ундны усны дээжийг эрүүл ахуй хими, нян судлалын лабораторид дөрвөн үзүүлэлтээр шинжилжээ.

Тодруулбал, Баянхонгор сумын “Чандмань-Баянхонгор” ХК-ийн эх үүсвэр, өндрийн сан, ус зөөврийн хоёр машины чайн, шугамын 17 ус түгээх цэг, зөөврийн 24 ус түгээх байр, нийт 45 цэгээс усны дээж авч шинжилсэн байна. Шинжилгээний дүнгээр есөн цэгт гэдэсний бүлгийн нян илэрчээ.

Илэрсэн дутагдлыг арилгуулахаар аймгийн МХГ-аас улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлж, Мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэн, давтан шинжилгээг  авч дутагдлыг арилган ажилласан байна.

Холбоотой мэдээ