Сонгогчдоос 26-гаас дээш насныхан хамгийн идэвхтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2020-10-15 13:23:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны 41 дүгээр цэцэрлэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн ХУД-ийн 29-20-2 дугаар хэсгийн санал авах байрнаас сонгуулийн явцын талаар Хэсгийн хорооны ахлагч Д.Эрдмаагаас тодруулав.



Тэрбээр: “Хан-Уул дүүргийн 29-20-2 дугаар хэсгийн хороонд Улсын бүртгэлийн газраас 2405 сонгогчийн нэрсийн жагсаалт ирсэн. Өнөөдрийн 11 цаг 30 минутын байдлаар 336 иргэн саналаа өгсөн. Мөн зөөврийн саналын хайрцгаар 18 хүн саналаа өгснөөр саналын ирц 14,3 хувьтай байна. Саналаа өгсөн сонгогчдыг хүйсийн  хувьд авч үзвэл эрэгтэй 157, эмэгтэй 187 хүн байна.



Насны ангиллаар авч үзэхэд, 18-25 насных 19, 26-40 насных 104, 41-55 насных 94, 56-гаас дээш насных 119 хүн саналаа өгөөд байгаа. Энэ дүнгээс харахад ахмадууд болон 26-40, 41-55 насныхан хамгийн идэвхтэй саналаа өгч байгаа нь харагдаж байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгууль болсон болохоор сонгогчид туршлагатай болжээ. Одоогоор санал авах байранд ямар нэг зөрчил, будлиан гараагүй, сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэлээ

Холбоотой мэдээ