Баян-Өлгий аймагт сонгуулийн санал авах ажиллагаа хэвийн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-15 09:30:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт орон нутгийн сонгуулийн санал авах ажиллагаа орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагаас эхлэв.

«Сонгуулийн 97 хэсгийн хорооны тоног төхөөрөмж бүрэн ажиллаж байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн саатал, зөрчил гараагүй. Санал авах ажиллагаа хэвийн явж байна» гэж аймгийн сонгуулийн хорооны дарга А.Серикболат хэллээ.

Санал авах ажиллагаа орон нутгийн цагаар оройн 19:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ