Зөөврийн хайрцгаар 230 хүний санал авчээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-10-14 19:04:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ний өдөр өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Дархан сумын 31 хэсгийн хороо 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуулийн дагуу Зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагааг зохион явууллаа. Нийт 234 иргэн зөөврөөр саналаа өгөхөөр хүсэлт гаргаснаас санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад орсон 230 иргэний саналыг намуудын ажиглагч нарыг байлцуулан авсан байна.

Холбоотой мэдээ