Баян-Өлгий аймагт орон нутгийн сонгуульд 64,4 мянган иргэн санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-13 16:48:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын 15-ны өдөр болох аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалтад нийтдээ 64469 иргэний нэр багтжээ.

Үүнээс үндсэн сонгогч 59834, түр хасалт хийсэн 5135 сонгогч байгаа аж.

Аймгийн төв Өлгий суманд 24350 сонгогч санал өгнө. Харин хөдөө сумдаас сонгогчийн тоогоор Цэнгэл сум 5684, Улаанхус сум 5032 сонгогчтойгоор тэргүүлсэн бол Алтанцөгц сум хамгийн бага буюу 1829 сонгогчтой байна. 

Холбоотой мэдээ