21 тойрогт 79 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 23:55:56

2016 оны орон нутгийн сонгуульд Сүхбаатар аймгийн хэмжээнд 21 тойрогт 33 мандатын төлөө 79 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ.

Тодруулбал: МАН-аас 33, АН-аас 33, МАХН-аас 13, ИЗН-аас 2 нэр дэвшигч, мөн бие даагчаар 1 гээд нийт 79 хүн сонгуульд оролцохоо мэдэгдэн материалаа сонгуулийн хороонд өргөн барьжээ.

Нэр дэвшигчдийн материалыг сонгуулийн хороо эцэслэн батлаж, шаардлагыг бүрэн хангасан гэх үнэлгээг гаргасан байна. Ингээд нэр дэвшигчдийг албан ёсоор баталгаажуулж, нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох нь зүйтэй гэсэн тогтоол гаргалаа.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ