Үхрийн цул мах 12 мянган төгрөгийн үнэтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-13 14:00:05

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төв Сайншанд суманд үхрийн нэг кг цул мах 12 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин хонины нэг килограмм мах дунджаар 7833 төгрөг, ямааны нэг килограмм ястай мах 6833 төгрөг байгаа аж.

Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр тус аймаг 2.4 сая толгой мал тоолуулснаас 43.5 мянга нь тэмээ, 152.5 мянга нь адуу, 91.8 мянга нь үхэр, 1.2 сая нь хонь, 1.09 сая нь ямаа юм.

Нийт малын тоо өмнөх оноос 11.9 хувь буюу 255.9 мянган толгойгоор өссөн аж. Мал сүргийн тоо жил бүр өсөж байгаа ч малын махны үнэ мөн л өсөж байна хэмээн албаны хүн өгүүлэв.

Холбоотой мэдээ