Өдөртөө 1 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-10-11 08:15:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өдөртөө цэлмэг хур тунадасгүй. Салхи баруунаас секундэд 8 метр. Өдөртөө 0-1 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэн салхитай байна.

 

2020 оны 10 дугаар сарын 12-16 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Энэ сарын 12-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ