Уурын зуухнуудад шалгалт хийжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-10-09 22:19:27

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд дулааны эрчим хүчээр хангагч байгууллагуудын 16 уурын зууханд шалгалт хийжээ.


Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Мөнх-Эрдэнэ, МХГ-ын харилцаа холбоо, эрчим хүч хариуцсан улсын хяналтын байцаагч Т.Жанчив нар ажилласан байна.

Шалгалтаар тус уурын зуухнуудын хувьд ямар нэгэн доголдсон зүйлгүй, өгөх, буцах шугамын температур 40-60 градусыг зааж байсан бөгөөд бүх уурын зуух нүүрсээ татан авч, нөөцөө бүрдүүлжээ.

Харин хоёрдугаар уурын зуухны хувьд Цагаан зуун компанийн хийж буй шугамын засварын ажил дусаагүй. Хэнтий ус ХХК-иас халаалт өгөх боломжгүй байгаа бөгөөд 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө засврын ажлаа дуусгана гэж мэдээллээ.

 

Холбоотой мэдээ