НӨАТ-ын сугалааны 11 дэх тохирол ням гарагт болно

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2016-05-21 15:42:04

НӨАТ-ын сугалааны 11 дэх удаагийн тохирлыг энэ сарын 22 буюу ирэх ням гарагийн 19.30 цагаас МҮОНТ-ээр дамжуулна.

Энэ удаагийн тохиролд дөрөвдүгээр сарын 1-ны хойш олгосон төлбөрийн баримтуудыг хамруулах аж. Энэ сарын 8-нд явуулсан 10 дахь удаагийн тохирлоос нийт  17 мянга 412 азтан тодорсноос 13 иргэн тус бүр дөрвөн сая төгрөг сугалсан. Мөн 500 мянган төгрөгийг 155, 100 мянган төгрөгийг 1559 азтан хожсон бол 15 мянга 685 иргэн тус бүр 20 мянган төгрөгийн эзэн болсон юм.

Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт 36 мянга 747 цэгээр дамжуулан НӨАТ-ын урамшуулал, сугалааны нийт 18 сая 737 мянга 64 баримт хэвлэсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ