Эрт илрүүлгийн үр дүнд халдварт өвчин буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-07 19:22:16

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаар 230  хүн үйлчлүүлжээ. Үүний 112 нь жирэмсний хяналтад орсон эмэгтэйчүүд байна.

БЗДХ-т өвчин илрүүлэх шинжилгээнд бүртгэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 85.4 хувийг хамруулсан байна. Мөн найман сумын нөхөн үржихүйн насныхан, 24 сумын 2100  хүнийг үзлэгт хамруулжээ. Үзлэгт хамруулахаас гадна сайн дурын зөвлөгөө шинжилгээний газраас залуучууд болон, өсвөр үеийнхэнд онцгойлон сургалт зөвлөгөөг ганцаарчилсан, танхимын хэлбэрээр олгожээ. ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээг аймгийн хэмжээнд  78 хүнд хийж, шинээр илэрсэн найм, давтан 12 хүнийг хяналтад авч эмчилсэн байна.  Өнөөдрийн байдлаар Завханд БЗДХ өвчин өмнөх оноос таван хувиар буурсан байна. Энэ нь нийт халдварт өвчний 40 орчим хувийг эзэлж байна. ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаас иргэдийг сайн дураар эрт илрүүлгийн үзлэгт хамрагдахыг уриалж тодорхой арга хэмжээ зохион байгуулснаар бэлгийн замын халдварт өвчний гаралт буурч байгаа гэж тус кабинетаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ