Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-21 09:00:13

Аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 15. Санчир гараг.

Хонгорцог одтой, 1 цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага:  Түлэх.Шүтэн барилдлага: Авахуй . Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 

Холбоотой мэдээ