Ерөнхий сайд У.Хүрэлсүх сагсан бөмбөгийн тамирчдад амжилт хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-06 15:51:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн  эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзаж спортын амжилт хүсэн ерөөв. 


Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 3х3 төрлөөр Токиогийн олимпод оролцох эрхээ 2019 оны 11 дүгээр сарын 1-нд авч бэлтгэлээ базааж байна. Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн наймдугаар сард онлайнаар зохион байгуулсан 5х5 сагсан бөмбөгийн 17 хүртэлх насны ангилалд эрэгтэй баг түрүүлж  “Монголын багийн спортын анхны дэлхийн аварга” болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ