189 иргэн шинээр бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд өнгөрсөн сард 189 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэжээ.
Үүнээс Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжид 21 ажил хайгч иргэний тодорхойлолтыг гаргаж өгсөн байна. Харин хуучин байсан 394 иргэний мэдээллийг идэвхжүүлжээ. Эдгээрээс 34 иргэнийг ажилд зуучилсан бол зуучилсан ажлын ихэнх хувийг барилгын болоод зам засварын, улирлын чанартай ажлууд эзэлж байна гэсэн мэдээллийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн зуучлалын мэргэжилтэн мэдээллээ.
П.Батням