Малчдын түвшинд 35.0 мянган тн өвс, 633 тн ногоон тэжээл бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-05 16:41:27

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн аюулгүй нөөцөд 1200 тн өвс, 200 тн тэжээл, сумдын нөөцөд 5700 тн өвс, 1330 тн тэжээл бэлтгэх, малчдын түвшинд 80.0 мянган тн өвс 1300 тн тэжээл болон бусад нэмэгдэл тэжээл хужир шүүг бэлтгүүлэхээр төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар өөрийн аймгийн болон Төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увс аймгийн нутгаас малчдын түвшинд 35.0 мянган тн өвс, 633 тн ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл 4.8 тн, гар тэжээл 1042 тн, давс, хужир, шүү 45 тн-ыг бэлтгэсэн байна.

Сумын нөөцөд Цахир, Хангай, Тариат, Эрдэнэбулган, Булган, Эрдэнэмандал сум 240,2 тн өвс, Хангай, Тариат, Эрдэнэмандал сумын нөөцөд 33 тн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 13000 боодол өвс буюу 325 тн өвс тус тус бэлтгэжээ.

Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгаас иргэд 20.0 мянган боодол буюу 40 гаруй тн өвсийг авч ирэн 9.0-12.0 мянган төгрөгөөр, тариаланчид улаан буудайн болон овьёосны ногоон тэжээлийг 5000 гаруй тн-ыг хураан авч, 8000-10000 төгрөгийн үнээр худалдан борлуулж байна. 

Сэлэнгэ аймгийн нутгаас өвс бэлтгэж буй иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран өвсийг газар дээрээс нь 4000-5000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан аймгийн аюулгүй нөөцөд 13.0 мянган боодол буюу 325 тн өвсийг татан авах ажлыг зохион байгуулж байна.     

Холбоотой мэдээ