Шилдэг хэсгийн төлөөлөгчөөр ахлах дэслэгч Л.Мөнхзул шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-05 17:21:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020” тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна.

Тус үйл ажиллагааг Цагдаагийн газрын сургалт, дадлагын төвд явуулсан бөгөөд нийт 13 хэсгийн төлөөлөгч оролцжээ. Тэмцээнийг найман төрлийн шалгаруулалтаар зохион байгуулсан аж. Тодруулбал гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, илрүүлэх арга, тактик, мэдлэг ур чадвар зэргээр дүгнэсэн байна. Тэмцээний тэргүүн байрыг Ерөө сум дахь Цагдаагийн хэсгийн, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнхзул эзэлж, удаах байрт Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Энхболд, гутгаар байранд Ерөө сумын Цагдаагийн хэсгийн Бугант тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ш.Энхбаатар нар шалгарч шилдэг гэдгээ харуулжээ. 

Холбоотой мэдээ