Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-01 10:37:38

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ихэнх нутгаар өчигдөр цас их орж байгалийн гамшигт үзэгдэл болсон тул цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдааныг зарлалаа.

Тодруулбал ихэнх нутгаар цас орж малчид малдаа яван төөрөх, машин техник цасанд суусан гэх дуудлага, мэдээлэл иргэдээс аймгийн онцгой байдлын шуурхай удирдлагын төвд их ирж байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт авах шуурхай арга хэмжээний талаар хэлэлцэж,  сумдын Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

Иймээс иргэн та: 

- Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед хол замд гарахгүй байх;

- Машин техникийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж, замд гарах;

- Хол замд гарсан үед дулаан хувцас болон хувийн бэлтгэлээ сайтар хангах;

- Малчид малаа хол бэлчээрлүүлэхгүй байх;

-Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх;

- Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ