Булган аймгийн сонгуулийн хороо нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-01 08:19:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн 21 тойргийн 33 мандатын төлөө 83 нэр дэвшигч өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан авлаа.

-Сонгуулийн байгууллагад нийтдээ 655 төрийн албан хаагч ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын 21 тойргийн 33 мандатад 83, сумын 75 тойргийн 345 мандатад 719 нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэх авлаа. Аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийг насны ангиллаар авч үзвэл 18-30 насны хоёр, 31-40 насны 22, 41-50 насны 27, 51-ээс дээш насны 32 нэр дэвшигч байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаатай холбоотойгоор хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах талаар нэр дэвшигчдэд зөвлөмж өглөө гэж аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа.

Тус аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуульд МАН, АН-аас тус бүр 33, МАХН-аас 11, бие даагч зургаа нэр дэвшиж байна.

Холбоотой мэдээ