Их Британи, Канад улсууд Лукашенко болон түүний тойрон хүрээлэгчдэд хориг арга хэмжээ авав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-30 09:27:32

ЛОНДОН. /TASS/. Их Британийн Засгийн газар Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний зөвлөх болох том хүү Виктор, тус улсын Гадаад хэргийн сайд Юрий Караев, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Игорь Сергеенко болон өндөр албан тушаалын өөр дөрвөн хүнд хориг арга хэмжээ авчээ. 


Их Британийн Гадаад хэргийн яамны мэдээлэлд тэмдэглэснээр, Канад улс мөн Беларусийн эрх баригчдын төлөөлөлд хориг арга хэмжээ авсан байна.


“Их Британи, Канад улс өнөөдөр Александр Лукашенкогийн харгис, хууран мэхэлсэн дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авч, маш тодорхой дохио өглөө. Хуурч мэхэлсэн сонгуулийн дүнг бид хүлээн зөвшөөрөхгүй. Беларусийн ард түмний эсрэг хүч хэрэглэсэн хүмүүст хариуцлага тооцохыг бид уриалахын зэрэгцээ ардчиллын үнэт зүйлс, хүний ​​эрхийн манаанд зогсох болно” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Раабын мэдэгдэлд дурджээ.  


Их Британийн Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн хоригийн жагсаалтад дурдсанаар, хязгаарлалтад хөрөнгийг нь хураах, тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглох зэрэг арга хэмжээ багтсан байна.


 


Холбоотой мэдээ