А.Меркель Германы мужийн удирдлагуудтай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-29 16:34:33

БЕРЛИН. /DW/. Германы Канцлер Ангела Меркель коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэхээр 16 мужийн удирдлагуудтай өнөөдөр уулзахаар болжээ. 


Цахимаар болох энэхүү уулзалтыг хаалттай явуулах бөгөөд А.Меркель уулзалтын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулах ажээ. Германы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 25 хүртэлх хүнийг нэг дор цуглахыг зөвшөөрөх гэх мэт шинэ хязгаарлалтуудыг тогтоох төлөвтэй байна.


“Манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 475 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 285332-д хүрсэн" гэж Германы Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгээс өнөөдөр мэдээлжээ. Германд “COVID-19” тархсанаас хойш 9460 хүн халдварын улмаас нас баржээ. 

Холбоотой мэдээ