Премьер лигийн багуудаас халдварын арван тохиолдол илэрчээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-29 14:48:52

МОСКВА. /Газета.Ru/. Английн Премьер лигийн багуудын төлөөлөгчдөөс ээлжит удаагаа шинжилгээ авахад коронавирусний халдварын 10 тохиолдол илэрчээ.


Есдүгээр сарын 21-нээс 27-ны хооронд нийт 1595 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Энэ үед 10 хүнээс халдвар илэрсэн байна. Халдвар авсан хүмүүсийг 10 хоног тусгаарлалтад байлгах аж.


Багийн төлөөлөгчид долоо хоногт хоёр удаа шинжилгээнд хамрагдаж байна. Халдвар авсан хүмүүсийн нэрсийг дурдаагүй аж. 

Холбоотой мэдээ