Мянган хүний суудалтай спорт цогцолборын барилга ашиглалтад орлоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-09-28 18:29:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багт 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилга  ашиглалтад орлоо.

Барилгын ажлыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Болор аграмба” ХХК гүйцэтгэсэн бөгөөд энэ оны   есдүгээр сарын 26-нд албаныхан хүлээн авсан юм. Спорт цогцолбор ашиглалтад орсноор Дорноговийнхон стандарт шаардлагад нийцсэн спорт заалтай болж байгаа юм.

Мөн бөх, бокс, гимнастик, аэробек, шатар, даам, теннис зэрэг олон төрлийн дугуйлан секц хичээллэх танхимууд нээгдэхээс гадна улс бүсийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой аж.

Холбоотой мэдээ