Айлууд 2500-аад мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 09:11:30

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэд хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр мод тарихаас гадна хуучин модоо арчилж тордож байна.

Тус аймгийн төв Сүхбаатар сумын иргэд сумаа хот хэмээн нэрлэх дуртай. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдээ мод тарих, хуучин модоо арчлахад зориулсан юм. Энэ өдрүүдэд тус сумын 13 аж ахуйн нэгж байгууллага нийт 2796 ширхэг мод бут тарьжээ. Харин сумын 641 айл өрх 2466 ширхэг мод бут тарьж хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ