Сөүлээс өнөөдөр 265 иргэн эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-24 14:46:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 11:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Энэ сард БНСУ-аас дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авахаар УОК шийдвэрлэсний дагуу тус нислэг өнөө орой 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 55, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан 10, эрүүл мэндийн шалтгаантай 31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 154 нийт 265 иргэн  эх орондоо ирэх юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Кентавр” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штаб мэдээллээ.

Холбоотой мэдээ