Урьдчилан сэргийлэх шалгалтын ачаар зөрчил эрс цөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-24 10:13:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд, Цагаан хад, Гашуунсухайт боомт болон Цогтцэций сумын нутаг дэвсгэрт ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албанаас ээлжит хяналт шалгалт хийжээ.


Энэ үеэр нүүрс тээврийн жолооч нарт  хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, сурталчилгааны материал тараасан байна.


Дээрх газарт урьд өмнө шалгалт хийхэд мансууруулах үйлчилгээтэй 8-10 кг бодис илэрснийг хурааж авч байжээ.


Урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн арга хэмжээний үр дүнд зөрчил эрс буурсан нь энэ удаагийн шалгалтаар ажиглагдсан байна. Шалгалтыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид хамтарсан шалгалт тогтмол явуулахаар тогтжээ.


Холбоотой мэдээ