"Ремикон", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-22 18:22:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 22-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 ХК-ийн 44.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий  262.799 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ремикон" (RMC+8.25%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+7.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN-12.06%) болон "Женко тур бюро" ХК (JTB-10.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.81 хувиар өсөж, 17522.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,610,789,331,570.45 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ