Баруун бүсийн эмч нар Увсад чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-05-19 16:03:04

Увс аймагт "Мэс засал, яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулахад бидний оролцоо" сэдэвт баруун бүсийн зөвлөлгөөн, ажлын байрны сургалт явагдаж байна.

Энэхүү арга хэмжээнд баруун аймгуудаас гадна Улаанбаатар хотоос мэс засал, яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ирж оролцож байна.

Бүсийн хэмжээнд зохиогдож байгаа энэхүү томоохон арга хэмжээнд аймгийн эрүүл мэндийн салбарынхан өндөр ач холбогдол өгч, мэс засал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн чиглэлийн бүх эмч, сувилагч нараа болон сум дундын эмнэлгийн эмч, сувилагчдаа оролцуулж байна. Энэ үеэр мэс заслын болон дурангийн хүнд хэлбэрийн хагалгаанууд хийгдэх бөгөөд алслагдсан аймгийн ард иргэд Улаанбаатар явж эмчлүүлэхгүйгээр орон нутагтаа хагалгаа хийлгэх боломж үүсээд байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ